Увс аймгийн Хяргас сумын Ерөнхий боловсролын сургуулийн Сурагч Мөнхжаргалын Чинхүслэнтэй утасаар холбогдон ярилцсан юм.
Хүү найз Гансүхийн.Цэнд-Аюуштай хамт явж байгаад нэг сая төгрөгийг олжээ. Хүү найзын хамт дэлгүүрээс модтой чихэр авахаар явж байсан ба тус хоёр хүү дэлгүүрээс гарч явах замдаа газар хэвтэж байсан боолттой мөнгийг олжээ. Их хэмжээний мөнгө олоод маш их айсан гэж ярьсан юм. Олсон мөнгөө дэлгүүрийн худалдагчаар дамжуулан эзэнд нь буцаан өгчээ.Буян буцаж ирэхдээ бороо шиг асгардаг гэдэг . Ард түмний төлөө ихийг бүтээсэн сайн цагдаа болоорой гэж Чинхүслэнд хүсэн ерөөе