Токиогийн Олимпын бамбарын буухиаг Японы хойд нутгийн Фүкүшима мужаас өнөөдөр эхлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 47 мужийн 859 хот, тосгоноор аялуулна.
Бамбарын буухиа 121 хоног үргэлжлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд 10 мянга орчим тамирчин оролцох ажээ. Олимпын галыг долоодугаар сарын 23-нд буюу Олимпын наадмын нээлтийн ёслол болох өдөр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд хүргэх юм.