Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль өдрийн 16:00 цагт орон даяар явагдана.
Дадлага сургуулийн үед туршилтаар газар хөдлөлтийн гамшгийн үеийн дуут дохио дуугарах тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байна уу.
Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийгдэхгүй тул иргэн та гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
Тус туршилт жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн пүрэв гаригт болдог уламжлалтай юм.