Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар боллоо.
Тариаланчид өнөөдөр, маргааш буюу 3-р сарын 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр өглөө 9:30-аас 16:30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах боломжтой юм байна.
Вакцинд хамрагдах хуваарь:
03 дугаар сарын 26
- Өвөрхангай аймаг 10:00
- Дорнод аймаг10:30
- Булган аймаг 11:00
- Завхан, Архангай аймаг11:30
- Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
- Сэлэнгэ аймаг 13:00-17:00
03 дугаар сарын 27
- Төв аймаг 09:00
- Сүхбаатар, Увс аймаг 11:00
- Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
- Хэнтий болон бусад 13:00-16:00
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас орон нутагт байгаа тариаланчдаа 4 дүгээр сард багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.