Өмнө нь микробиологич мэргэжлээр ажиллаж байгаад одоо загварын блогер хийдэг болсон 56 настай Грис Ганем өөрийн Instagram хуудаснаа хагас сая гаруй дагагчтай
Грисийн хэлснээр түүний одоогийн стиль залуугийнх нь стилиэс бараг л ялгагддаггүй гэнэ. "Би үргэлж л энгийн эсгүүртэй атлаа тод өнгө, хээтэй хувцаснуудад дурладаг байсан" хэмээн тэрээр Их Британийн Vogue сэтгүүлд ярьсан юм.
Тэрээр бүх насны эмэгтэйчүүдэд хандан ийм нэгэн зөвлөгөө өгчээ. "Өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлж, бусдын бодол санаанд бүү автаарай. Хувцас таныг илүү үзэсгэлэнтэй, хүчтэй, баяр баясгалантай мэдрүүлэх учиртай юм". гэжээ