Өчигдрийн байдлаар 13,210 хүний сорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байгаа юм.
Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7,589 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 болж байна.
Одоогоор нийт 1,693 хүн коронваирусийн улмаас эмчлүүлж байна.