ХХААХҮ-ийн сайд З. Мэндсайхан иргэд олноор үйлчлүүлдэг Нарантуул, Баялаг ундраа, Дүнжингарав зэрэг томоохон худалдааны төвүүдэд ажилласан. Эдгээр төвүүдэд иргэд ихээр үйлчлүүлдэг учир худалдаа эрхлэгчдийг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдөр том худалдааны төвүүдэд вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.