Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналт хураалт 2021 оны 6 дугаар сарын 9-нд орон даяар явагдах тогтоолыг УИХ-аас баталсан. Тэгвэл хуулийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн зогсоохоор болж байна. Санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс шилжилт хөдөлгөөнийг эхлүүлдэг хуультай юм.