Олон улсын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд ХСҮТ өнгөрсөн долоо хоногт 10300 хүн тун бүхий “Файзер-Бионтех” үйлдвэрийн комирнэти вакциныг хүлээн авсан.
Уг вакцинаар хавдартай иргэдийг дархлаажуулах ажлыг ХСҮТ-ийн Дархлаажуулалтын баг, дүүргүүдийн хавдар бүртгэгч нартай хамтран зохион байгуулж байна. Дүүргүүдийн хавдар судлаач эмчийн хяналтын бүртгэлд үндэслэн тусгай хуваарийн дагуу хяналтын өвчтөн вакцинаа хийлгэх юм.
Вакцинд хамрагдсан иргэд вакцины дараах урвал, хүндрэлийн талаар зөв мэдээлэлтэй байж эрүүл мэндээ хянахын зэрэгцээ дараагийн тунгаа тариулсны дараа бүтэн дархлаа тогтох хүртэл хугацаанд короновируст халдвараас хамгаалж амны хаалт тогтмол зүүх, гараа сайтар угаах, гадуур олон нийтийн газраар явахгүй, хүн хоорондын зай барих дэглэмээ үргэлжлүүлэн сахихыг зөвлөж байна.