Монгол Улсад түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэд нь виз, оршин суух зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ биечлэн гаргах буюу цахимаар сунгуулах боломжтой гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Тодруулбал, Түр ирэгчийн визийн сунгалт цахимаар сунгуулах боломжтой. Мөн A2, T, HG, S1, SH, O, GB1, H1, H2, H3, Н5 хэлбэрийн оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах юм.
Түүнчлэн GB2 хэлбэрийн оршин суух зөвшөөрөл шинээр авах болон хугацаа сунгуулах гадаадын иргэд https://evisa.mn/ цахим хаягаар хандаж виз болон оршин суух зөвшөөрлөө сунгуулах юм байна.
Харин хилийн чанадад байгаа гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүйг анхааруулж байна. Мөн гадаадад байх хугацаанд виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан тохиолдолд дахин шинээр визийн зөвшөөрөл мэдүүлж орж ирээд, оршин суух зөвшөөрөл шинээр авах юм.