Коронавирусний халдвар авахаас сэргийлж БНАСАУ-ын тамирчид энэ удаагийн Токиогийн Олимпын наадамд оролцохгүй байхаар боллоо.
Дээрх шийдвэрийг гуравдугаар сарын 25-ны өдөр болсон хурлаар БНАСАУ-ын Үндэсний олимпын хороо гаргасан байна.
Токиогийн олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон юм. Энэ жил долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар тогтсон.
Эх сурвалж: ТАСС