Энэ гуравдугаар сард бүлэг хакерууд сургууль, эмнэлэг, шорон зэрэг бусад обьектуудын доторхи нийт 150,000 гаруй нууц камеруудад нэвтэрчээ.
Маш олон хүмүүс энгийн хялбар нууц үгийг ашигладаг. Жишээ нь password, password1, ABC123 гэх мэтчилэн маш хялбар нууц үгнүүдийг ашиглагладаг. Учир нь цээжилэхэд энгийн бас санахад амар болохоор иймэрхүү нууц үгнүүдийг сонгох нь элбэг.
Хэрэв та хялбар нууц үг ашигладаг бол хакеруудын хувьд бэлэн хоол буюу таны нууц үгийг ямарч асуудалгүй олж чадна. Мөн түүнчлэн хакерууд хүмүүсийн имайл хаяг болон хэрэглэгчийн нэрийг веб сайт болон аппликэйшнуудад ашиглаж чадна. Хялбар нууц үг нь хакердуулах үндсэн шалтгаан юм. Тиймээс компаниуд чухал мэдээллээ хакеруудад алдаж болзошгүй тул байнга нууц үгээ өөрчлөх ёстой болдог байна.
Мөн таны нууц үг ганц үгээс биш тоо болон тусгай тэмдэгтээс бүрдэж байвал илүү аюулгүй байна.