Японы засгийн газраас Ковид-19 вирусын улмаас Токиогийн зуны болон Пара олимп нь гадны орнуудаас ирэх үзэгчдийг хүлээн авахгүй байхаар шийджээ.
Токуогийн олимп 2020 оны зун зохиогдох ёстой байсан ч нэг жилээр хойшлогдож энэ зун зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Японы засгийн газрын гаргасан шийдвэрт гадны орнуудын хөгжөөн дэмжигдэгчдэд билет борлуулахгүй бөгөөд учир нь улс орнуудад корона вирус халдварлах нь улам ихэсч үүнд олон нийт санаа зовниж буйтай холбоотой юм. Нээлтийн ажиллагааны гол хэсэг болох олимпын бамбарын галыг дамжуулах үйл ажиллагаа ч үзэгчидгүй болох ажээ.
2018 оны Өмнөд солонгосын өвлийн олимпын борлуулагдсан нийт билетны 20 хувийг гадны үзэгчид худалдан авч байжээ. Гэсэн ч Японы ард иргэдийн дунд сүүлийн үед явуулсан судалгаагаар 77 хувь нь гадны үзэгчдийг хүлээж авах хүсэлгүй байгаа нь харагдсан байна.
Корона вирусын гурав дахь давалгаа Японд улсад маш хүнд туссан бөгөөд одоо ч онцгой байдал зарласан хэвээр байгаа юм.