Гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд халуунаа хэмжиж өрхийн эмчдээ мэдэгдэх зорилгоор халууны шил, халдварын эсрэг болон халуун бууруулах парацетамол эм, дархлаа сэргээх витамины багцыг Шадар сайдын шийдвэрийн дагуу ЭМЯ, ХӨСҮТ-өөс олгож эхэлжээ.
Хэрвээ та өөрийгөө ойрын хавьтал болсон гэж үзэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийгөө тусгаарлахыг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа зөвлөсөн. Тэрбээр "Аль болох нийтийн тээврээр зорчихгүй байх, амны хаалтаа зүүх, /давхарлаж зүүж болно/, мөн гэртээ гэрийнхнээсээ өөрийгөө тусгаарлаарай" гэлээ.
Гэнэт өндөр халуурвал ХӨСҮТ-ийн 100 утас болон өрхийн эмчдээ хандах боломжтой.