Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрчээ.
Халдвар илэрсэн хоригдогч нарын биеийн байдал хэвийн, шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Шаардлагатай иргэдийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна. Нийт батлагдсан 70 тохиолдлын 18 нь цагдан хорих 461-р хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарлагдсан. Үлдсэн 52 иргэнийг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409-р хаалттай хорих ангийн тусгаарлах байранд эмчилж байна.
НҮБ-аас гишүүн улс орнуудад хандан Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргасан. Үүнийг УОК болон, Эрүүл мэндийн яам, хэрэгжүүлэн Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.