ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа коронавирусийн халдвар аваад шинж тэмдэг илэрсэн, халдвар нь оношлогдсоноос хойш 10 хоногийн дараа тухайн хүнийг бусдад тараах эрсдэлгүй болдог гэдгийг хэллээ.
Тухайн хүн халдвар аваад шинж тэмдэг илэрсэн эсвэл оношлогдсоноос хойш 10 хоногийн дараа бусдад халдвар тараахгүй болдог.Мөн "Халдвар аваад эдгэрсэн хүнд ажилдаа ирэхдээ заавал PCR шинжилгээ өгөөд ир гэсэн шаардлага тавих хэрэггүй. Учир нь халдвар аваад эдгэрсэн хүнээс 40-60 хоногийн хугацаанд шинжилгээ нь эерэг гардаг. Эерэг гарч байгаа нь тухайн хүн халдварлуулах чадвартай гэсэн үг биш. Халдвар авсан гэдгийг нотолж байгаа юм" гэлээ.