Энэ сарын 19-с эхлэн хоёр улсын иргэд хоорондоо чөлөөтэй зорчих боломжтой боллоо.
Учир нь Шинэ Зеландын ерөнхий сайд Jacinda Ardern мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ хоёр улсын иргэд хоорондоо чөлөөтэй зорчих болно хэмээжээ. Мөн ковид-19 вирус дэлхий даяар тархаж эхэлснээс хойш хоёр улс тархалтын тоог таслан зогсоож халдварын тоог бараг тэг болтол тогтоон барьж чадсан гэжээ.
Цар тахлаас өмнө 1.5 сая Австралийн иргэд Шинэ зеланд улсруу зорчдог байсныг Jacinda Ardern онцлоод энэхүү цар тахлын нөхцөл байдлын үед хоёр улсын иргэд хариуцлагатай ухамсартай байсныг магтан сайшаажээ.
Хоёр улсын иргэд сүүлийн нэг жилийн хугацаанд олон хэцүү асуудалтай нүүр тулгарсан бөгөөд ялангуяа Шинэ Зеландын иргэд Австрали улсад ажиллаж амьдардаг ойр дотны болон найз нөхөдтэйгээ уулзах боломжгүй байсан юм.
Энэхүү үйл явдал нь олон улсын зорчих хөдөлгөөнд шинэ гарц, зохион байгуулалт авчирч байгаа хэдий ч тус шийдвэр нь цар тахлын халдвар дахин дэгдвэл өөрчлөгдөх боломжтой хэмээн онцолжээ. Чөлөөтэй зорчих шийдвэр гаргасан цагаас эхлэн Австрали улсыг өөрийн улс орны нэг хэсэг хэмээн харна гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.