Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хийлээ.
Монгол Улсад шинээр коронавирусийн батлагдсан тохиолдол 575 илэрч, дөрвөн хүн нас барлаа.
Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 6912 боллоо
Улаанбаатарт шинээр 456 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 10093, орон нутагт 113 нэмэгдэж, нийт 1700 тохиолдол боллоо.
Ингэснээр Ковид-19-ийн шалтгаант нас баралт 17 болж, халдвар авсан нийт 21 хүн нас баржээ. Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд найман хүн нас барсан байна.