Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/ дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн талбай дээр суулт хийлээ.
МҮЭХ-ноос өчигдөр Засгийн газарт хандан НДШ--ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 он царцаах шаардлага хүргүүлсэн. Холбооны удирдлагууд "Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ" хэмээснийхээ дагуу өнөөдрөөс суулт хийж эхэлжээ.
Цар тахлын үeд жагсаал цуглаан хийж эрсдэлд оруулахгүйн тулд ганцаараа сууж байгаа юм шүү. Цагдаа нар хөөгөөд өнөөдөр 9-12 цаг хүртэл суугаад буусан. Маргааш өдөр бүр нэг цагаар нэмэгдүүлж үргэлжлүүлнэ" гэжээ.