Өнөөдөр 11 цагийн орчимд Цахилгааны үелзлээс болж оч үсэрч "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн баруун болон хойд хэсгүүдэд гал авалцжээ. Харин Онцгой байдлын албаныхан болон "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн ажилтан албан хаагчид цаг алдалгүй арга хэмжээ авч их хэмжээний хохирол амсахаас урьтаж галыг унтраасан байна. Мөн "Мандала" хотхоны барилга дээр ажиллаж байсан залуус болон иргэн Ө.Хишигбуян зэрэг сайхан сэтгэлт хүмүүс ирж тусалжээ.