Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 11.30 цагт цахимаар хуралдахаар болжээ. Энэ хуралдаанаар Covid-19 халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэнэ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр /2021.04.07/ ЭМЯ-наас хатуу хөл хориог 28 хоногоор тогтоох шаардлагатай гэсэн саналыг оруулсан.Засгийн газар холбогдох албаныханд уг асуудлаар сайтар ярилцах чиглэлийг өгсөн юм.