БЗД-ийн Татварын хэлтсийн дарга С.Туяасайхан өнгөрөгч баасан гаригт байгууллага дээрээ 100 гаруй хүн цуглуусны улмаас 2 хүн ковидын халдвар авчээ. Тодруулбал тус байгууллагын 30-н жилийн ойг угтаж 100 гаруй хүнийг хамарсан зураг авалт зохион байгуулжээ. Өнөөдрийн байдлаар улс даяар дотооддоо 10.544 хүн корона вирусийн халдвар авч улс, нийслэл, дүүргийн онцгой коммисс, эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдаас гадна дүүргүүдийн ЗДТГ-ын алба хаагчид хатуу тэмцэж байгаа билээ. Гэтэл энэ хүнд хэцүү үед олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх дүрэм журам, хууль тогтоомжийг санаатайгаар зөрчин ойн баярын арга хэмжээнд зориулсан зураг авалт хийж халдварыг тархаагаад байгаа нь харамсалтай. БЗД-ийн зүгээс гамшигтай тэмцэж вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа ч энэ мэт хариуцлагагүй дүүргийн Татварын хэлтсийн дарга С.Туяасайхан нь гамшгийн үеийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчсөөр байх уу? Энэ мэт хариуцлагагүй хүмүүст хэн арга хэмжээ тооцох вэ?