Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна.
Тус хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тэд "Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставд өнгөрсөн өдөр хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Х, М нар зэвсэг хэрэглэж, харуулын даргын амь насыг хөнөөсөн гэдэг мэдээллийг авсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн цагдаа, тагнуулынхантай өнгөрсөн шөнө ажиллаж, хоёр цэргийн мөрөөр мөшгин ажиллаж байна" гэв. Одоогоор тухайн хоёр цэрэг 45 сумтай яваа нь тогтоогдоод байна" гэлээ. Амиа алдсан ахлагч эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг байжээ.