Монгол Улсын хэмжээнд 55,480 хүнийг шинээр дархлаажуулснаар коронавируст халдварын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн хүний тоо 584,347 боллоо
Улаанбаатар хотод өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34,143 иргэн дархлаажуулалтад хамрагдаж, ингэснээр вакцин хийлгэх ёстой 1 сая гаруй иргэний 40 гаруй хувь нь нэгдүгээр тун хийлгээд байна.
20 аймагт 21,337 иргэн вакцин хийлгэснээр нийт 96,940 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Орон нутагт одоогоор эмч эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний баг үйл ажиллагаа нь үл тасалдах ААН-үүдийн ажилчид дархлаажуулалтад хамрагдаж байна.