Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биеийн байдал хүнд хэвээр байгаа бөгөөд дахин унтуулга хийлгэсэн байдалтай хэвтэн эмчлүүлж буй. Гэр бүлийнхэн нь түүний биеийн байдал дээрдэхгүй байгаа тул Герман болон БНСУ зэрэг улсад эмчлүүлэх талаар хөөцөлдөж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл Э.Энхбат начныг БНСУ-д эмчлүүлэхээр болжээ. Түүний эмчилгээний зардалд ойролцоогоор 500 сая төгрөг шаардлагатай болно гэж үзжээ. Монгол улсын харцага Оргихын Хангай хандивын аян эхлүүлсэн байна.
Тэгвэл Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 12:00 цагт тусгай үүргийн онгоцоор авч явах юм байна.