Нийслэлийн прокурорын газраас авлига, албан тушаалын 607 хэрэгт хяналт тавьснаас 10.2 хувийг хааж, 22.8 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 0.9 хувийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Нийт 74 албан тушаалтан холбогдсон авлига, албан тушаалын 40 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд 16-аас дээш насны 10 мянган хүн ам тутамд 2.7 авлигын гэмт хэрэг хэрэг бүртгэгдэж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд 2.9 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна.
2021 оны нэгдүгээр улирлын байдлаар бүртгэгдсэн авлигын гэмт хэргийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Говьсүмбэр аймаг 10 мянган хүн ам тутамд 0.8 хэрэг бүртгэгдэж хамгийн бага үзүүлэлттэй байгаа бол Нийслэлд 3.6, Баян-Өлгий аймагт 3 хэрэг бүртгэгдсэнээр хамгийн их үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: УЕПГ