Цар тахлын тархалтыг бууруулах үүднээс 15 хоногийн хугацаанд хөл хорио тогтоосон. Гэтэл хөл хорионы дэглэм захын дүүргүүдэд алдагдаж байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ.
УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан хөл хорионы үед иргэд гэрийнхээ ойролцоо бөөгнөрөл үүсгэхгүйгээр алхах, салхилах боломжтой гэж мэдэгдсэн. Эрүүл мэндийн сайд хэлэлхдээ захын дүүргүүдэд хөл хөдөлгөөн их байна. Иргэд автомашинтай болон явганаар нэлээн тархмал байна. Ийм байхад бидний хөл хорионы үр дүн гарахгүй гэдгийг хэлсэн юм.