Дэлхий даяар 400 сая гаруй хүн “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгээд байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагын судлаачдын хөтөлдөг “Our World in Data” цахим хуудсанд мэдээлэв.
Тодруулбал, дэлхийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар 430.96 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг тариулжээ. Улс орноор авч үзвэл, АНУ /117.14 сая/, Энэтхэг /88.89 сая/, Их Британи /32.01 сая/, Бразил /20.51 сая/ жагсаалтын эхэнд бичигдэж байна.
Их Британи нь “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрийг дэлхийн улс орнуудаас хамгийн эхэнд эхлүүлсэн юм. Тус улсад ч мөн халдварын шинэ тохиолдлын тоо буурч буй байдал ажиглагдаж байгаа юм. Мөн Англид л гэхэд 60 болон түүнээс дээш насны хүмүүсийн 95 хувь нь вакцины ядаж нэг тунг хийлгэжээ.
Харин “COVID-19”-ийн вакцины хоёр тунг хоёуланг нь тариулсан хүний тоог хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр мөн л Израил /56.9 хувь/ эхэнд бичигдэж байгаа бол тус улсын араас Чили /24.3 хувь/, Бахрейн /22.1 хувь/ жагсаж байна.
Манай улсын хувьд нийт 623203 хүн буюу /20 орчим хувь/ дархлаажуулалтад хамрагдаад байна.
ЛОНДОН. /NHK/