ЦЕГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хатуу хөл хорионы өдрүүдэд цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын алба хаагч нар ажиллаж явган болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна. ЦЕГ-аас ажиллаж байгаа алба хаагчдаа цагийн хуваарийн дагуу, найман цагаар үүрэг гүйцэтгэх боломжоор ханган, хяналт тавьж байна. Зөвшөөрөгдсөн 15 салбарын иргэд хөдөлгөөнд оролцож байгаа билээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд логотой авто машинаар дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцох мөн ажлын тодорхойлолт, үнэмлэхээрээ зорчино гэж мэдээлэлжээ.