АНУ-ын Чикаго хотод амьдардаг монгол залуу гудамжинд явж байхдаа азиудыг ялгаварлан гадуурхагчидтай таарч, биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр баруун гуяндаа буудуулж, ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд цус алдсан учраас яаралтай цус сэлбэж, амь насыг нь аварсан аж.
Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч "Вашингтонд суугаа Монголын ЭСЯ-наас тухайн иргэнтэй холбогдоход "Биеийн байдал нь хэвийн, өөрөө дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан" байна.
"Буудуулсан гэх мэдээлэл яваад байна. Үнэн үү?" гэж асуухад "Гуя руу нь буудаад шүргээд өнгөрсөн гэж хэлсэн. Тухайн иргэн тайлбар өгөхөөс татгалзсан тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг хэлсэн" гэжээ.