БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Мөрөн хот хавдрын эрт илрүүлгийн төвтэй болсон талаар мэдээллээ.
Хорт хавдрын 73 хувийг хянах, сэргийлэх, эрт оношлох боломж байна.
БШУ-ны сайд хэлэхдээ"Улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтын хамгийн эхний ажил болох Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хавдрын эрт илрүүлгийн төв баригдаж дууслаа. Тус төвийн төсөвт өртөг 1.4 тэрбум төгрөг юм. Энэ ажил бол Элэг бүтэн гэр бүлийн эхлэл, Хавдрын эсрэг авах арга хэмжээний суурь болж чадна гэж бид тооцсон. Одоо тоног төхөөрөмж, иргэддээ сэтгэл ханамжийг мэдрүүлсэн чанартай үйлчилгээ, үйл ажиллагааны зөв менежмент, чадварлаг удирдлагын баг чухал байгаа гэдгийг Л.Энх-Амгалан онцлов.