Америк 5-р сарын 1-нээс эхлэн Афганистанд байгаа цэргээ эмх цэгцтэй татах бөгөөд Америкийн арми болон НАТО-гийн цэргүүдийг 9-р сарын 11-нээс өмнө бүхнийг татан гаргана гэж Америкийн Ерөнхийлөгч Байден мөн өдөр Цагаан ордонд мэдэгджээ.
Гани, "би өнөөдөр Байдентай утсаар ярьж, Афганистанаас цэргээ гаргах Америкийн шийдвэрийн тухай ярилцлаа. Америкийн талын шийдвэрийг Афганистаны засгийн газар хүндэтгэж байгаа бөгөөд Афганистаны энхийн үйл явцын төлөө Америк, НАТО-той үргэлжлэн хамтран ажиллах болно. Афганистаны үндэсний аюулгүйн хүчин эх орон, ард түмнээ хамгаалах бүрэн чадвартай" гэжээ.
АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Д.Трамп Афганистан улсаас цаашлаад ойрхи дорнодоос цэргээ татна гэж сонгуулийн өмнө хэлж ярьж байсан ч ажлаа аваад эрх мэдэл нь хүрээгүй, конгрессийн гишүүдийн далд бизнес, АНУ-ын газрын тосны дайн, ам.долларын ноёрхол зэрэгт нам даруулсан. Д.Трамп цэргээ татаж чадаагүй юм.Харин өнөөдөр НАТО-гийн улс орнууд Афганистан улсаас цэргээ татах тал дээр байр суурь нэгтэй байгаа бололтой. Ирэх тавдугаар сарын 1-нээс эхлээд шат дараалалтай цэргээ татаж эхлэх тухай Брюселд болсон уулзалтаар шийдсэн аж. Афганистаны Ерөнхийлөгч Гани хэлэхдээ, Америк Афганистан дахь цэргээ энэ оны 9-р сарын 11-нээс өмнө бүхнийг татах шийдвэрийг Афганистаны засгийн газар хүндэтгэж байна гэжээ.