Төв аймгийн Жаргалант сумын иргэд хандив цуглуулж сумын эрүүл мэндийн төвдөө түргэний шинэ машин авч өгчээ. Тус аяныг СЭМТ-ийн сувилагч П. Батцэцэг санаачилж, Жаргалантын Хөгжил Залуучуудын холбоо ТББ-аас зохион байгуулжээ. Тодруулбал тус сумын иргэд 2 хоногт нэгдэж 25 сая 600 мянган төгрөгний хандив цуглуулж өнөөдөр машинаавч өгсөн байна.