Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа 15:00 цагаас хийхээр товложээ.
Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлжээ.