“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ.
Ази тивийн аваргын тэмцээнээс сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медалийг хүртэж, бүрэн медалийн эзэн болж байна.М.Дөлгөөн тус тэмцээнд Узбекистаны бөх Мадина Усмонжонова, Казахстан улсын бөх Айша Уалишан, БНСУ-ын бөх Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялж алтаг медалийн эзэн болсон нь юм.