Канадын Холбооны парламентын гишүүн, эрх баригч Либерал намын гишүүн Уилл Эмос /2021.04.14/ болсон парламентын цахим хурлын үеэр камерын өмнө нүцгэн явж байгаа нь бичигджээ.
Тэрээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан олон нийтээс уучлалт гуйсан байна. “Би өнөөдөр үнэхээр харамсалтай алдаа гаргалаа. Үүнээсээ үнэхээр ичиж байна. Гүйж орж ирээд хувцасаа солих гээд явж байсан юм. Харин энэ үеэр миний камер асчихсан байсныг мэдээгүй. Танхимын бүх гишүүд болон олон нийтээс уучлалт гуйж байна. Ийм зүйл дахин давтагдахгүй” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: CNN