Цэргийн эргэлт гарсан Мьянмарын хууль сахиулах байгууллагууд эсэргүүцлийн арга хэмжээний талаарх үйл явдлыг мэдээлж байсан Японы сэтгүүлч Юки Китазумиг баривчилжээ. Энэ талаар Kyodo агентлаг мэдээлэлжээ.
Японы сэтгүүлч Юки Китазуми өмнө нь Японы Nikkei сэтгүүлд ажиллаж байсан бөгөөд одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаж, Японы хэд хэдэн хэвлэлүүдтэй гэрээгээр хамтардаг аж. Хоёрдугаар сард түүнийг Мьянмарт саатуулж байсан ч тун удалгүй суллаж байжээ.
45 настай сэтгүүлч эрийг гэрийнхээ ойролцоо баривчилжээ. Түүнчлэн гэрт нь нэгжлэг хийсэн байна. Японы дипломатууд сэтгүүлчийг хаана саатуулж байгааг тогтоож чадаагүй гэнэ.
Ийнхүү Японы сэтгүүлч баривчлагдсаны дараа түүнийг суллуулахын тулд Токио бүхий л хүчин чармайлтаа дайчилна гэж тус улсын Ерөнхий сайд Ёсихидэ Суга мэдэгдсэн байна.