ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд SIR загвараар цар тахлын өвчлөлийн таамаглалыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тооцоолол хийн гаргасан байна.
ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр "15 хоногийн хөл хорионы дараа дахин том давлагаа үүсэх нөхцөл байдал байна. "ХӨСҮТ мэргэжилтнүүдийн тооцоолол" хэмээн нийтэлсэн зурагт 15 хоногийн хөл хорио тогтооход вакцины үр дүн 80 хувь байна гэж үзэхэд халдварын оргил үе тавдугаар сарын 15-нд тохиохоор байна. Халдварын оргил үед нэг өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 1409 байх тооцоолол гарчээ.