Коронавирусийн халдвартай жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд эмчилгээ хийхээр болжээ. Тус эмнэлэг 250 хүүхэд, хүний ор хоногийн багтаамжтай том эмнэлэг юм.
Халдварын үед хэвтэн эмчлүүлэгч байхгүй учир асрамжийн газруудаас 10 хүүхэд авсан байсныг буцаан асрамжийн газарт шилжүүлжээ.
Тиймээс халдвартай байгаа жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг шилжүүлэн авахаар бэлтгэл ажил хангагдаж байна хэмээн ХНХ-ын сайд С.Ариунзаяа мэдээллээ.