Дөрөвдүгээр сарын 20-ны гүйцэтгэлээр буюу зургаа дахь долоо хоногийн байдлаар Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 32,082 ажлын байрыг хадгалаад байна.
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй зээлийг банкнуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд нийт 8,092 зээлдэгчийн 563.5 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгогдсон байна.. Тухайлбал, 1228 аж ахуйн нэгжид 310.0 тэрбум төгрөг, 6870 иргэний 253.5 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Аж ахуйн нэгжийн зээлийн хувьд Зээлийн батлан даалтын сангаас 4.6 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт хийгджээ.
Нийт 260.0 тэрбум төгрөгийн зээл олгосон бол ипотекийн 6 хувийн хүүтэй зээлийг 3,064 зээлдэгчид 226.8 тэрбум төгрөгийн зээл олгосон гэж Сангийн яамнаас мэдээллээ.