НӨАТ-ын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэлжээ.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгохоор байгааг Сангийн сайд мэдээлэл хийсэн юм. Цар тахлын хүнд цаг үед “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-г дэмжиж татвараа төлсөн татвар төлөгч иргэнд танд баярлалаа. хэмээн сангийн яамнаас мэдэгджээ.