Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 илрүүлэх 10 мянган оношлуурыг Эрүүл мэндийн яаманд өнөөдөр /2021.4.21/ хүлээлгэн өглөө. Өнөөдрөөс эхлэн тус оношлуурыг эмнэлзүй, оношилгоонд албан ёсоор ашиглахаар ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ–үүдэд хуваарилж байгаа юм.
Тус оношлуурыг Эрүүл мэндийн яамны захиалгаар АШУҮИС-ийн эрдэмтэд нийлүүлж байгаа бөгөөд цаг хугацаа, санхүүг хэмнэж буйгаараа давуу талтай. Түүнчлэн шүлснээс шинжилгээ авах нь үйлчлүүлэгчдэд ямар нэгэн зовуургүй байх юм.
Оношлуураар хийсэн шинжилгээний хариу нь 90 минутад гарах юм. Гэхдээ хүн бүр шүлснээс сорьц авах шинжилгээ өгөх боломжгүй тул шинж тэмдэг илэрсэн хүнийг шинжилгээнд хамруулах боломжтой юм.