Монголын бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлж асар том зах зээлд оролцох боломжтой боллоо. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж эхлээд байна.
Үндэсний үйлдвэрлэгчид Дэлхийн олон тэрбум хүнтэй зах зээлд онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм.
Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна