Монголд улсын хэмжээнд цар тахлын халдвар газар авч 15 хоногийн хугацаанд хатуу хөл хориог тогтоосон. Нийслэлийн хот тохижилтын газар нь нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэн халдвар тархах эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг хамт олон билээ. Тус байгууллагын ажилчид халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллаж байгаа юм.
Хот тохижилтын газрын бүх ажилчдындархлааг дэмжих зорилгоор витаминжуулалтад бүрэн хамруулж Ковид 19-н эсрэг даатгалд даатгуулжээ. Нийслэл хотыг цэвэр цэмцгэр байхад хувь нэмэр оруулан, хууль дүрмийг баримтлан ажиллаж буй хариуцлагатай хамт олонд ажлын амжилт хүсье.