Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-д долоон хүн осолдсон тухай дуудлагаар /2021.04.21-ний өдрийн 20:23 цагт/ Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид уснаас эрэн хайх ажиллагааг 8 бүлэгт хуваагдан зохион байгуулан ажиллаж байна.
Ослын голомтод ажиллаж байгаа эрэн хайх багийнхан өнөөдрийн байдлаар дөрвөн иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Осолдсон иргэдийн завийг анх осолдсон газраас зүүн зүгт 200 метрээс олж уснаас гаргасан байна. Сэлэнгэ голын өргөн 133 метр, 2-3.5 гүн, булингар ихтэй байна. Эрлийн бүлэг голд осолдсон /8, 32 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй/ цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.