Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэлжүүлж, цахим бүртгэлийг төрийн нэгдсэн систем болох e-mongolia.mn сайтад холбосон. Дархлаажуулалтын мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн нь иргэд, олон нийт вакцины гэрчилгээ болон бусад төрлийн үйлчилгээг авахад илүү дөхөм болсон гэдгийг албаныхан онцолж байгаа юм.
Тухайлбал, Covid-19 цар тахлын вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан иргэд гэрчилгээгээ E-Mongolia цахим хуудаснаас авах юм. Ингэхдээ вакцины гэрчилгээг албан форматын дагуу лавлагаа хэлбэрээр монгол болон англи хэл дээр авах боломжтой аж. Тус гэрчилгээг авахын тулд:
E-Mongolia систем рүү нэвтэрнэ
-Өөрийн утасны дугаар, тоон гарын үсэг болон цахим банкны бүртгэлээрээ нэвтрэн орно
-Монгол Улсын иргэн цэс рүү дарж орно
-Ковид-19 цэс рүү орно
-Урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээг сонгоно
-Үйлчилгээ авах цонхыг товшиж, гэрчилгээгээ үнэгүй татан авна.