Өвөр Монголд гахайн мялзан өвчин гарчээ. Энэ талаар Хятадын ХААЯ-наас мэдээлсэн байна. Мялзан өвчин Бугат хотын ойролцоох гахайн фермд гарчээ. Тус аж ахуйн 432 гахайнаас 343 нь мялзан өвчнөөр үхсэн байна.
Мөн Шинжаанд гахайн мялзан өвчний хоёр тохиолдол бүртгэгджээ. Өвөр Монголд он гарснаас хойш 10 дахь удаагаа халдварт өвчин гарч байгаа аж.
БНХАУ цаашид таван бүсэд хуваагдан, гахай ачсан тээврийн хэрэгслүүдийг бүс нутгийн хилээр давуулахгүй байх арга хэмжээ авахаар болжээ.
Энэ өвчин 2018 оноос хойш дахин дэгдсэнээр өнгөрсөн сард БНХАУ-ын гахайн махны импорт бүх цаг үеийн дээд төвшинд хүрсэн байна.
Мөн гахайн махны үнэ энэ онд 30 хувиар буурч, 2019 оны дунд үеэс хойших доод хэмжээнд хүрээд байгаа юм. БНХАУ-ын гахайн махны зах зээлд жилийн 300 тэрбум ам.долларын борлуулалт хийгддэг байна.