Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ өнөөдрийн дотор хуульд заасны дагуу бүртгүүлэх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах эрхийг АТГ-аас цахим системд үүсгээд байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй юм.
АТГ-аас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч танаа” гарын авлагыг боловсруулж холбогдох хүмүүст хүргүүлснээ мэдээлжээ.