Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрийн хугацаа энэ сарын 8-ны 06.00 цагт дуусна. Улсын онцгой комиссын Ажлын хэсэг уржигдар буюу /2021,05.01/ орой хуралдаж, тавдугаар сарын 8-наас хөл хориог цуцлах, сулруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ хөл хориог сулруулах нь зүйтэй гэж үзсэн тухай мэдээлэл гарсан юм.
Тус ажлын хэсэг өнөөдөр орой хуралдаж уг асуудлыг дахин хэлэлцэхээр төлөвлөжээ. Ажлын хэсгээс эхний ээлжид томоохон зах, худалдааны төвүүдийг нээх хугацааг дахин долоо хоног сунгах саналтай байгаа ажээ. Харин үсчин, гоо сайхан гэх мэт хүн олноороо цугладаггүй зарим үйлчилгээний газрыг нээхээр төлөвлөөд байгаа юм байна. Халдварын тохилдол буурахгүй байгаатай холбоотойгоор ийнхүү хөл хориог бүрэн цуцалж болохгүй хэмээн үзжээ.