Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ.
ЭМЯ, Сангийн яам хамтран баталсан ЭМД сангаас коронавирусний эсрэг эрүүл мэндийн цогц үйлчилгээний журмыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.
Тус журамд коронавирусний сорьц авах, дархлаажуулалтын ажилтан, хөнгөн хэлбэрээр өвчилж тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн эмчийн хяналтаар санхүүжүүлэхээр болсон. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нэг иргэний эмчилгээний зардал 650 мянгаас 4,3 сая төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Энэхүү санхүүжилтийг үйлчилгээ үзүүлсэн иргэдээр тооцож, эрүүл мэндийн байгууллагуудад олгоно" гэлээ.